Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн төслийг луйвар зэргээр илтэд гүтгэж байгаа С.Ганбаатар гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулна

Д.Алтанцэцэг: Газрын тосны үйлдвэрийн төслийг луйвар зэргээр илтэд гүтгэж байгаа С.Ганбаатар гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулна

"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс газрын тос боловсруулах үйлдвэр болон бусад асуудлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Хамгийн амжилттай хэрэгжиж байгаа, манай улсын эдийн засагт онц их ач холбогдолтой, олон жил мөрөөдсөн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг С.Ганбаатар гишүүн олон жил гутаан доромжилж байгаа. Хэлэхгүй муу, муухай үгээр хэлж байна. Энэ үйлдвэрийг босгох гэж маш олон ажилчид үйлээ үзэж байгаа. Газрын тосны үйлдвэрийг дэмжихгүй байгаа монгол иргэн байгаа гэж бодохгүй байна. Манай их хурлын гишүүд ч бүгд энэ үйлдвэрийн төслийг дэмжиж буй. Гэтэл тэр хүн яагаад тэгж адалж, эсэргүүцдэг юм бол. Би бүр сүүлдээ гайхаад хардах ч сэтгэл төрөх шиг. Хэний төлөө үйлчлээд байгаа юм. Яагаад монголчууд түлш, шатахууны хувьд бусдаас хараат бус түвшинд хүрч болдоггүй юм. Би тэр хүнийг цэвэр муу санааны үүднээс эсвэл мэдэхгүйдээ ингээд байна гэж бодохоо больсон. Одоо бол хууль, шүүхийн байгууллагаад хандана. Манай байгууллагын хамт олон ч байр сууриа илэрхийлнэ. Эсвэл Монгол, Энэтхэгийн хоорондын найрамдалт харилцаанд сэв суулгах гээд байгаа юм уу. Би лав ойлгохгүй байна. Ерөнхийлөгчтэй найз хүн би биш л дээ. Энэ төлсийг Ерөнхийлөгч 2018 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн. Ажил төрлийн шугамаар мэдээж уулзалдана шүү дээ. Найз бол биш. Би тэр хүнтэй уулзаагүй гурван жил болж байна. Намайг Ерөнхийлөгчийн найз, хамтраад луйвар хийж байна гэсэн. Би бол тэр хүнийг тийм хүн гэж хэзээ ч боддоггүй. Тэр хүнтэй ойр дотно хүн ч манайд ажилладаггүй" гэв. 

ШУУД ҮЗЭХ: