Машиндаа унтаж байгаад гарч алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргаас дэмжлэг хүсчээ

Машиндаа унтаж байгаад гарч алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргаас дэмжлэг хүсчээ

Өчигдөр буюу 09-р сарын 17-ны өдрийн 16:55 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийнСайхан модгэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Тодруулбал, иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон гэх мэдээлэл байгаа юм. 

Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байна. Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Улсын Онцгой комисст агаараас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж дрон болон нисдэг тэрэг ашиглуулах хүсэлт гаргажээ.