МАН Удирдах зөвлөлийн хурлаа энэ сарын 20-нд /2025.09.20/ буюу бямба гаригт хуралдуулахаар гишүүддээ зар хүргүүлжээ.
Уг хурлаас Бага хурлын товыг зарлана гэж УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдэгдсэн байна. Харин Бага хурлаар үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргыг сонгох асуудлыг шийдвэрлэх юм. МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.