Эмч, багш нарын цалинг нэмэх ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг холбогдох байнгын хороодод шилжүүллээ

Эмч, багш нарын цалинг нэмэх ажлын хэсэг байгуулах тухай өргөдлийг холбогдох байнгын хороодод шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нийтийн өргөдлийг холбогдох байнгын хороонд шилжүүлж буй талаар танилцуулсан юм. Тодруулбал, иргэн Б.Номин "Эмч, багш нарын цалинг нэмэх ажлын хэсэг байгуулах тухай" нийтийн өргөдлийг санаачилж улмаар 33 мянгаас дээш иргэний саналыг авсан байна. Тиймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо зэрэгт шилжүүлэхээр боллоо.