Хил холболтын төмөр замын гэрээтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодрууллаа.
Тэрбээр, "Аравдугаар сарын сүүлээр би очиж үзсэн юм. Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд хүний эрхийн гомдлоор тэнд очсон. Усны асуудал ихтэй газар. Мөн Хятадын хөрөнгө оруулалтаар барьж өгсөн баахан барилгууд байсан. Байнгын хороо, УИХ дээр ч энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Гэрээг хийхдээ экосистемтэйгээ уялдуулж, цогцоор нь хийвэл яадаг юм гэсэн зарчмын байр суурийг хэлсэн. Хоёрдугаарт тухайн үед нэг хэсэг шуурсан шүү дээ. 14 мега төсөл, ураны асуудал, хил холболт, цахилгаан станцын өргөтгөлийн асуудал зэрэг асуудлуудын хэд хэд дээр нь би эсрэг байр суурьтай байсан. Учир нь тэр дүйвээн, үндэслдэл, пи-арт баригдаж, дэмжиж болохгүй. Тийм учраас татгалзсан. Нүүрсээ хямд өгөх талаар тухайн үед яригдаж байсан ч бүр деталь зүйлс яригдааагүй. Гэхдээ олон улсын жишгээр бодоод үзвэл их эрсдэлтэй санагдаж байсан” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: