УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлсэн.
Тэгвэл өнөөдөр "Д.Амарбаясгалан МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж магадгүй" гэсэн мэдээллүүд цахим орчинд цацагдаж эхэлсэн бөгөөд уг мэдээллийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үгүйсгэж, "Нэрээ татахгүй. Би МАН-ын даргад нэр дэвшинэ" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Сонирхуулахад, МАН-ын удирдах зөвлөлийн хурал болон бага хурал энэ долоо хоногт болно гэсэн мэдээлэл бий. Энэхүү хурлаар намын дүрэм болон намын даргын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх юм.