Засгийн газрын өнөөдрийн /2025.09.17/ ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 487 тогтоол буюу Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад өөрчлөлт оруулах, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлал зэрэг хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар Засгийн газрын сайд нар танилцуулга мэдээлэл хийдэг уламжлалтай ч өнөөдөр тус хэвлэлийн хурлыг хийхгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдэгдлээ. Учир нь өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа учир хэвлэлийн хурлыг цуцалжээ.