“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

“MongolZ” дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Цахим спортын “CS2” төрлийн мэргэжлийн багуудын чансааг тогтоодог хамгийн том хоёр платформ байдаг нь “Valve”, “HLTV” юм.

Өнгөрсөн долоо хоногт “HLTV”-гийн шинэ чансаагаар хоёрдугаар байрт жагссан “MongolZ” Өдгөө Сербийн Белград хотод болж буй “Counter Strike 2” тоглоомын “FISSURE Playground 2”-д оролцож байгаа билээ. Тус тэмцээнд “MongolZ” өчигдөр гуравдугаар тойрогт Хятадын “Tyloo” багийг 2:1-ээр хожсон. Улмаар “Valve”-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд тэргүүлж эхэллээ. “MongolZ” баг 1960 оноогоор тэргүүлж байгаа бол “Vitality” 1955 оноотой удаалж, “Spirit” 1943, “MOUZ” 1870, “Falcons” 1822 оноогоор эхний тавд багтаж байна.