О.Цогтгэрэл: Эрх баригч намын гаргасан АН-тай хамтрахгүй гэдэг шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн яриа хэлэлцээр болоогүй

О.Цогтгэрэл: Эрх баригч намын гаргасан АН-тай хамтрахгүй гэдэг шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн яриа хэлэлцээр болоогүй

Өнөөдөр /2025.09.15/ АН-ын бүлгийн ээлжит хурал болж, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Өнөөдрийн АН-ын бүлгийн ээлжит хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт хаврын чуулганы төгсгөлд УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар хяналт шалгалтын сэдвийн хүрээнд даргалагчийгг санал болгох хуулийн боломж бий болсон. Энэ хүрээнд УИХ-ын дэгийн анхны тогтоолын төслийг өргөн барьж байна. УИХ-ын 37 гишүүн хуулийн төсөлд гарын үсэг зурсан. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү санаачлаад 1992 оноос хойшхи өнөөг хүртэлх Улаанбаатар хотод олгогдсон газар, нийтийн эзэмшлийн асуудал хуульд нийцсэн эсэх асуудлаар түр хороо байгуулж, хяналтын сонсгол зохион байгуулна. Мөн АН-ын гишүүд санаачлаад эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газраас санал авч өргөн барихаар тогтлоо. Гуравдугаарт 2024 оны улсын төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн. Дөрөвдүгээрт нь хаврын чуулганаар батлагдсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын гишүүдийн асуулгын цаг болгосон. Энэ хүрээнд бид есдүгээр сарын 26-наас эхлэн анхны парламентын асуулгын цагийг үр дүнтэй өнгөрүүлэхээр Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. 

Бүлгийн даргын асуудлыг УИХ-ын тухай хуулиараа зохицуулсан. Шаардлагатай бол бүлгийн гишүүд дотроо санал хураалт явуулаад асуудлаа шийдэх боломжтой. АН-ын дарга, бүлгийн дарга гэсэн хоёр чиг үүргийг зэрэг хаших нь зүйтэй биш гэж миний хувьд үзэж байгаа. Тийм учраас асуудлаа шийдвэрлээд явчих байх. Мөн олонх болсон хүчин АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр намын төлөөллийн төв байгууллага нь АН-тай хамтрахгүй гээд шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Ямар нэгэн яриа хэлэлцээр болсон зүйл байхгүй. Хил холболтын асуудлаар өнгөрсөн оны төгсгөлд олон улсын гэрээ соёрхон батлагдсан. Тухайн үед АН-ын гишүүд тодорхой байр сууриа хэлж байсан. 250 сая тонн нүүрсийг тухайн үеийн ханшаар 30 орчим долларын хөнгөлөлтийн асуудал яригдсан. Нийт дүн нь 7.5 тэрбум долларын хөнгөлөлтийн асуудал. Энэ асуудал дээр нэлээд нухацтай хандах ёстой. Хөнгөлөлтийг бодох томьёо нь ямар байсан зэргээр хянах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна" гэлээ.