МАН-ын үндсэн дүрэм, шинэ даргын асуудлыг шийдэх Удирдах зөвлөл болон Бага хурлыг энэ долоо хоногт хуралдуулахаар болжээ.
Тодруулбал, хуралдаанаар үндсэн дүрмийг шинэчилж, даргыг сонгох юм. Одоогийн байдлаар МАН-ын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэрээ дэвшүүлэх нь тодорхой бөгөөд гол өрсөлдөөн эдний дунд болохоор байна. МАН-ын дүрэмд "УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ" гэж заасан байдаг.
Энэ дагуу даргаа тодруулж дараа нь Их хурлаа зарлан хуралдуулж баталгаажуулах болов уу гэсэн хүлээлт байна. Тус намын дүрэмт зааснаар намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргах ёстой. Үүгээр бол МАН-ын асуудал 11 дүгээр сараас нааш дуусахааргүй байгаа юм. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэй бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёрынх нь саналыг авч чадсан нэр дэвшигч намын дарга болох боломжтой. Ерөнхий сайд Г.Занданшатар нь МАН дэхь 70 оныхныг төлөөлж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байгаа юм. Харин Д.Амарбаясгалан нь 80 оныг төлөөлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хүч хавсран өрсөлдөнө.