Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх Л.Гантөмөрийн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Бүртгэлийн алба хянаж байна

Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх Л.Гантөмөрийн хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Бүртгэлийн алба хянаж байна

Ардчилсан намын Их хурал өнгөрсөн наймдугаар сарын 31-ний /2025.08.31/ өдөр Төрийн ордонд болж, намын даргаа сонгосон билээ.

Дүрмийн дагуу санал хураалтыг явуулсны эцэст О.Цогтгэрэл АН-ын даргаар сонгогдсон. Улмаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэхээр энэ сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл тус хүсэлтийг Улсын Дээд шүүхийн бүртгэлийн алба хянаж байгаа аж. Тодруулбал, Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс хүргүүлсэн намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхийн бүртгэлийн алба Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хянаж байгаа юм байна. Харин үүний дараа нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, шүүгчид хуваарилагдах процесс үргэлжлэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.