Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 15-нд /2025.09.15/ УИХ-ын намрын чуулганыг нээх бөгөөд үдээс хойш нь үргэлжлүүлэн 2026 оны төсвийг хэлэлцэх юм.
Тэгвэл ирэх онд аймгуудад доорх байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилжээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн их буюу 40 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол Завхан аймагт 39.2 тэрбум, Увс аймагт 37.8 тэрбум, Архангай аймагт 32.6 төгрөгийг төсөвлөжээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын нутаг Баянхонгор аймагт 31.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Гэтэл хамгийн бага төсвийг Ховд аймагт 3.9 тэрбум төгрөг, Дундговь аймагт 2.9 тэрбум төгрөгийг тус, тус хуваарилжээ.
-Архангай 32.6 тэрбум
-Баян-Өлгий 16.5 тэрбум
-Баянхонгор 31.3 тэрбум
-Булган 6 тэрбум
-Говь-Алтай 16 тэрбум
-Дундговь 2.9 тэрбум
-Завхан 39.2 тэрбум
-Өвөрхангай 26.2 тэрбум
-Сүхбаатар 8.6 тэрбум
-Увс 37.8 тэрбум
-Ховд 3.9 тэрбум
-Хөвсгөл 40.7 тэрбум
-Хэнтий 28.6 тэрбум
-Говьсүмбэр 6.4 тэрбум