АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган Ардчилсан намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлд баяр хүргэж, ажлын амжилт хүсжээ.
Тэрбээр баярын бичигтээ "Таныг Ардчилсан Намын даргаар сонгогдсон явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Америкийн Нэгдсэн Улс нь Монголын ардчилсан хөгжлийг дэмжиж, манай хоёр усын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг урагшлуулахаар Монголын бүх улс төрийн намуудтай олон жил хамтран ажилласаар ирсэн билээ. Ялангуяа Монголд АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүд хаалгыг нээж чадахуйц хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх асуудлаар миний бие тантай болон танай намтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Шинэ ажил үүргийн тань хувиар тантай хамтран ажиллана гэж итгэж байна" хэмээжээ.