УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Бүгд Найрамдах Казахстан Улс дахь албан айлчлал эхэлж байна. Түүнийг Бүнд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дэд дарга А.Рау тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авлаа.
Төв Азийн бүс нутаг дахь анхны Стратегийн түнш орон болох Казахстан улстай улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, нийгэм, соёл болон бусад салбарын харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан итгэлцлийг бататгах, харилцааны эрх зүйн үндсийг баяжуулж, улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.