Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг нар "Farm Forum-2025” арга хэмжээнд оролцож, хөдөө аж ахуйн салбарын гол оролцогч болох малчид, тариаланчид, фермерүүд, хоршоологчдын төлөөлөлтэй уулзлаа.
Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын мал аж ахуйн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг бөгөөд уламжлалт, стратегийн ач холбогдол бүхий салбарын хувьд хүн амын амьжиргаа, орлогын гол эх үүсвэр болж ирсэн. Тиймээс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилсан, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зах зээлийн эргэлтэд оруулах, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх замаар хоршооны зохион байгуулалтыг бэхжүүлж буй чухал хөтөлбөр юм. Тус хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй гишүүн хамрагдаж, 10 гаруй мянга гаруй шинэ хоршоо байгуулагдсан бол 20 мянга гаруй хоршоологч нийт 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан нь хөдөлгөөний бодит үр дүнг харуулж байгаа юм" гэлээ.
"Шинэ Хоршоо" хөдөлгөөнийг дараагийн шатанд шилжүүлж, “Шинэ Хоршоо-2” хөтөлбөрийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
ВИДЕО: