Өнөөдөр /2025.08.28/ Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж, АН-ын даргыг сонгох хурлаа энэ сарын 31-нд товлолоо. Мөн өнөөдөр ҮБХ-ийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр АН-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.
Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан дарааах мэдэгдлийг хийжээ. АН-ын дарга Л.Гантөмөр, "Ардчилсан намыг алдаж асгаж, хуваалгүй эрх баригчдаас өндөр рейтингтэй нам хүлээлгэн өгч байна. Шинэ дарга хоёр нүүр гаргахгүй үнэнч ажиллаарай" гэжээ.