Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр /2025.08.28/ /ҮБХ/ эхэллээ. Хуралдаанаар "Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалт"-ыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсан найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуульд нийцүүлэн " өөрчлөх юм.
Мөн намын даргын сунгаанд нэр дэвшигчдийг тодруулж, энэ сарын 31-ний өдрийн Их хурлаар сонгоно. Гэхдээ намын дүрмийг шинэчилж, дүрмийн дагуу даргыг сонгоогүй учир Ардчилсан намын шинэ даргыг Улсын дээд шүүх бүртгэхгүй байх магадлалтай гэх мэдээлэл бий. Тодруулбал, 2024 оны есдүгээр сард Н.Номтойбаярыг Монголын Ногоон намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхээс буцаасан байдаг. Яг үүнтэй адил Ардчилсан намын шинэ даргыг бүртгэхээс татгалзах магадлалтай гэж буй ч намын хуульд нийцсэн шинэ дүрмийг бүртгүүлчихвэл дээрх асуудал Ардчилсан намд үүсэхгүй аж.
Учир нь Н.Номтойбаярыг Монголын ногоон намын даргаар бүртгэхээс татгалзсан шалтгаан нь дүрмээ шинэчилж бүртгүүлээгүйтэй нь холбоотой байна. Түүнээс заавал шинэ дүрмийн дагуу даргыг сонгох ёстой гэсэн үндэслэлийг Улсын дээд шүүхийн үндэслэлд дурдаагүй байгаа юм.