УИХ-ын гишүүн Ч.Анар Б.Мөнхсоёл, О.Номинчимэг нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ч.Анар "Электрон тамхийг 10-аас дээш насны хүүхдүүд татаж байна. Электрон тамхи нь Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хамрагддаггүй. Бид Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Энэ төсөл батлагдсанаар электрон тамхийг янжуур тамхины нэгэн адил авч үздэг болно. Өнөөдөр электрон тамхийг электрон бараа гээд хилээр оруулж ирж байна. Монголд өнөөдөр бүх төрлийн тамхи хямдхан үнэтэй байгаа. Энэ нь хүссэн хүн бүр, хүүхдүүд татах боломж олгож байна. Тиймээс Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхины татварыг огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: