Л.Гантөмөр "АН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл"-өө өнөөдөр гардуулж, Ням гарагт шинэ дарга тодорно

Л.Гантөмөр "АН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдөл"-өө өнөөдөр гардуулж, Ням гарагт шинэ дарга тодорно

Долоодугаар сард цуглуулсан Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийн гарын үсгээ өнгөрөгч Даваа гараг /2025.08.18/-т УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү нар гэнэт "амь оруулж", “ҮБХ-ны хурал хуралдуулах 168 гишүүний шаардлага” хэмээн тодорхойлж, Үндэсний бодлогын хорооны дарга О.Амгаланбаатартаа гардуулсан. 

Мөн тэр өдөр Г.Баярсайхан тэргүүтэй АН-ын “Хийморь” фракцын хэсэг хүмүүс Төрийн ордонд мэдээлэл хийж, "Үндэсний бодлогын хороог яаралтай хуралдуулж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлөхгүй бол улс төрийн хатуу тэмцэлд шилжинэ" гэж мэдэгдсэн юм. Харин үүнийг дараа АН-ын дарга Л.Гантөмөр Улс төрийн зөвлөлийн хурлаа хийж, энэ сарын 28-нд Үндэсний бодлогын хороо, энэ сарын 29-ны өдөр намын Их хурлаа зарласан ч, Ням гараг /2025.08.31/ хүртэл хойшлуулсан. 

Тэгвэл өнөөдөр /2025.08.28/ 12:30 цагт "Галлериа Улаанбаатар" байранд АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал зарлагдсан байна. 

Өнөөдөр болох ҮБХ-ны хурлаар Л.Гантөмөрийн АН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь хүлээн аваад даргын даргын сунгаагаа зарлаж, мөн АН-ын дүрмийг шинэчлэх асуудлаа хэлэлцээд тарах аж. Товчхондоо, өнөөдөр /2025.08.28/ болох ҮБХ-ны хурлаар АН-ын даргад нэр дэвшигчид тодорно гэсэн үг. Харин Ням гарагт болох ҮБХ-ны хурлаараа АН-ын даргаа тодруулж, намын Их хуралдаа оруулж, соёрхон батлах ажээ. 

Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Л.Мөнхбаясгалан нар АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа бол О.Цогтгэрэл, Ч.Лодойсамбуу нар мэдэгдээгүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваан АН-ын даргад нэр дэвшигчээс нэрээ татаж, О.Цогтгэрэлийг АН-ын даргад дэмжихээр болжээ. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө