Дэд консул С.Эрдэнэ Монголд амрахдаа "Намрын улс төрийн нээлт, Хүчний холбооны хурал" гээд улс төрийн ажил хийж эхэлжээ

Дэд консул С.Эрдэнэ Монголд амрахдаа "Намрын улс төрийн нээлт, Хүчний холбооны хурал" гээд улс төрийн ажил хийж эхэлжээ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед АН-ын дарга асан С.Эрдэнийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилсон. Харин түүний ээлжийн амралт авах хугацаа нь болоогүй байж болзошгүй байгаа ч, тэрээр АНУ дахь төрийн ажлаа түр орхиж, монголд ирсэн гэх шүүмжлэлд өртөөд буй. 

Тухайлбал, С.Эрдэнэ монголд ирээд төрсөн өдрөө өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн бол, хотын ойролцоох "Тойрол Хан" амралтын газарт Баянгол дүүргийн АН-ын намрын улс төрийн нээлтийг өргөн дэлгэр хийсэн юм. Тэгвэл Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консул С.Эрдэнэ өнөөдөр /2025.08.26/ өөрийн нөхдийн хамт байгуулсан "Ардчилсан хүчний холбоо /АХХ/"-ны уулзалтыг хийж, орой нь өөрийн "Хандгайт" дахь харшдаа зоог барихаар олон хүнд урилга тараажээ. 

Өдгөө С.Эрдэнийн хашиж буй Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулын ажил бол төрийн ажил. Товчхондоо, түүнд "улс төржихгүй" байх шаардлага тулгарна. Гэтэл тэрбээр монголд ирсэн даруйдаа улс төрийн үйл ажиллагаа явуулж, уулзалт, цугларалт зохион байгуулж эхэлжээ.