Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн Дик Паунд мэдээлсэн билээ. Тэрээр энэ үеэрээ ОУОХ зуны олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл ОУОХ-ны албан ёсны шийдвэр гарч Токио-2020 Зуны олимпын наадмыг 2021 оны Долдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээнэ гэж мэдэгдлээ. Энэ тухай ч мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж өөрийн facebook хуудастаа “Олимп ирэх жилийн 7/23 нд албан ёсоор боллоо” гэжээ.