АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах цаггүй гэх үндэслэлээр Их хурлаа энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулжээ

АН-ын даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах цаггүй гэх үндэслэлээр Их хурлаа энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулжээ

Даваа гарагт /2025.08.18/ АН-ын зарим гишүүн Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 168 гишүүний гарын үсэг бүхий тус хорооны хурлыг яаралтай хуралдуулах шаардлагыг О.Амгаланбаатарт гардуулсан бол мөн тус намын зарим гишүүд хэвлэлийн хурал хийж, "АН-ын дарга, ЕНБД, Дэд дарга нарыг чөлөөлөх шаардлагатай" гэж мэдэгдсэн.

Харин үүний дараа АН-ын дарга Л.Гантөмөр тус намын Улс төрийн зөвлөлийн хурлыг энэ сарын 20-нд /2025.08.20/ зарлах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ дагуу АН-ын байранд хуралдсан тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаас "Энэ сарын 28-нд ҮБХ-ны хурлыг зарлаж улмаар маргааш нь буюу энэ сарын 29-нд Намын Их хурлаа товлосон" байдаг.

Тэгвэл ҮБХ-ны хурлыг давчуу хугацаанд зарласан нь намын даргад нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, танилцуулахад хүндрэл учруулж байна гэх саналыг гаргасан учир хойшлуулж намын Их хурлыг 31-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. 

Харин ҮБХ-ны хурлыг энэ сарын 28-нд товлосноороо хуралдуулах аж. Ирэх долоо хоногт болох АН-ын ҮБХ, Их хурлаар Л.Гантөмөр АН-ын даргын ажлаа өгөх юм.