Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлыг өнөөдөр 17.00 цагт зарлажээ

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлыг өнөөдөр 17.00 цагт зарлажээ

Өнгөрсөн даваа гарагт /2025.08.18/ УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Б.Түвшин нар АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулах 168 гишүүний шаардлагыг  Үндэсний бодлогын хорооны дарга О.Амгаланбаатарт гардуулсан.

АН-ын дүрмээр ҮБХ-ны хурлыг намын дарга зарлах эсвэл ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар хуралдуулдаг. 

Дүрмийн дагуу гишүүдийн гуравны нэгийн санал гарсан учир Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Улс төрийн зөвлөлийн хурлыг өнөөдөр /2025.08.20/ зарласан юм. Улс төрийн зөвлөлийн хурал 17.00 цагт Ардчилсан намын байранд болно. Харин Үндэсний бодлогын хорооны хурлыг ирэх сард хуралдуулахыг шаардаж буй бөгөөд тус хурлаар Л.Гантөмөрийг намын даргаас чөлөөлөх, шинэ даргыг томилохоос гадна дүрмийн шинэчлэлийг батлах юм.