Өнөөдөр /2025.08.18/ Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах уулзалтыг холбогдох албаныхантай хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар " Энэ жилийн хувьд ихэнх нутгаар гандуу, зун зуншлага тааруу байж одоо ч гантай аймаг, сум цөөнгүй байна. Цаг уурын байгууллага, малчид, тариаланчдын зүгээс ирэх өвлийг хатуу болно гэдгийг анхааруулсан байгаа. Тиймээс өнөөдөр гэнэтийн шуурхай хурлыг зарлаж цаг үеийн байдлыг шалгаж байна гэж болно. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, нөөцөд онцгой анхаарах шаардлагатай. Гантай, зудын эрсдэлтэй аймагт мах бэлтгэлийн ажлыг яаралтай зохион байгуулж санхүүжилт, агуулах, нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Ургац хураалтын ажлыг хариуцлагатай, шуурхай зохион байгуулахыг анхаарах ёстой. ОХУ-аас нийлүүлэх шатахууны тогтвортой хангамжийн асуудал ч мөн хөндөгдөж цаашид шатахууны үнэ өсч, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байна. Учир нь Ангараскийн нефтийн үйлдвэр засварт орно. Цаанаас татахад ачаалал их" гэлээ.
ВИДЕО: