Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2025.08.18/ 14.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ. Эл хурлаар Үндэсний бодлогын хорооны хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг намын удирдлагуудаасаа шаардах юм байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг албан бусаар энэ сарын сүүлээр товлоод буй бөгөөд намын дүрмийг шинэчилж, даргыг сонгох юм. Гэвч тус намын гишүүдийн зарим нь намын даргыг нийт гишүүдээс сонгох ёстой гэж байгаа бол зарим нь Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгоно гэсэн өөр, өөр байр суурьтай байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ардчилсан намын дарга УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан тэргүүтэй хүмүүс өрсөлдөх юм.