НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг ГХЯ-ны ТНБД Л.Мөнхтүшиг хүлээн авч уулзжээ

НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг ГХЯ-ны ТНБД Л.Мөнхтүшиг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 14-нд НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав. 

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцолж, цаашид цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах бэлтгэлийг хангах асуудлаар НҮБ-ын Цагдаагийн хэлтэстэй нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. 

НҮБ-ын цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.