С.Эрдэнийн хүн гэгддэг Ц.Уртнасанг БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ

С.Эрдэнийн хүн гэгддэг Ц.Уртнасанг БОУАӨЯ-ны ТНБ-ийн даргын албан тушаалаас нь чөлөөлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тодруулбал, өнгөрсөн Лхагва гарагийн (2025.08.13) Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагчид энэ оны хагас жилээс эхлэн чиг үүргийн давхардлыг арилгах, нийт алба хаагчдаа ес хүртэл хувиар цомхотгох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллага болох Цаг уур, орчны шинжилгээний газар орон тоогоо 171-ээр цомхотгосон билээ. Үүнтэй холбоотойгоор алба хаагчдаас ирүүлсэн гомдол зөрчилтэй холбогдуулан Ц.Уртнасанг ажлаас нь чөлөөлсөн байна. С.Эрдэнийн хүн гэгддэг түүнийг өнгөрсөн гуравдугаар сард Э.Баттулгын оронд томилж байсан юм.