Г.Занданшатар: Тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулдаг байгууллагыг урамшуулдаг болно

Г.Занданшатар: Тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулдаг байгууллагыг урамшуулдаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр" Тусгай хэрэгцээт иргэдийн амьдрах орчныг стандартын түвшинд хүргэнэ. Энэ хүрээнд иргэнд зориулсан зам, талбай, тээвэр, дэд бүтцийн байгууламж, цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөвтэй уялдуулна. Улсын төсвөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн норм, дүрэм, стандартыг мөн сайжруулна. Төрийн худалдан авалтын шаардлагад ч энэ талаар тусгах юм. Мөн тусгай хэрэгцээт иргэнийг ажиллуулдаг, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудыг бодитоор урамшуулдаг болохоор зорьж байна. Энэ хүрээнд ажил олгогчийн сургалт, ажлын байрны тохируулга болон чиглүүлэгч үйлчилгээг багц болгон санхүүжүүлнэ. Ингэхдээ амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах гэсэн бодлогыг баримтална. Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүнийг эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана" гэв.

Тусгай хэрэгцээт иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд татварын бодлогоор дэмжих хөнгөлөлт, зохицуулалтыг татварын реформд тусгахаар төлөвлөжээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа илэрхийллээ.