Ж.Чинбүрэн: Зүрх судасны үндэсний төв байгуулж, зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдлээ

Ж.Чинбүрэн: Зүрх судасны үндэсний төв байгуулж, зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Зүрх судасны үндэсний төв байгуулахаар болсон талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр нэгэн онцлог түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Бүтэн 24 жилийн хугацаанд ЭМЯ ба Гуравдугаар эмнэлэг Люксембургийн вант улстай амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсад барих Зүрх судасны үндэсний төвийн нийт санхүүжилт болох 56.3 сая долларын гуравны нэгийг тус улсаас буцалтгүй тусламжаар өгөхөөр боллоо. Харин үлдсэн санхүүжилтийг нь Европын сэргээн босголтын банкны зээлээр хийхээр болсон. Эмнэлгийн барилга 15 мянга 600 орчим мкв,  найман давхар байхаар төлөвлөж байна.

Монгол Улсад зүрх судасны өвчлөлөөр нас баралтын тоо өндөр байгаа. Тухайлбал, 2024 онд 18 мянга 200 иргэн зүрх, судасны өвчнөөр нар барсан. Хэрэв өвчтөнөө цаг алдалгүй хүлээн авсан бол сайн тоног төхөөрөмж байсан бол 6000 иргэнийг аврах боломжтой байсан гэсэн судалгаа гарсан.

Зүрх судасны цогц төвд зүрх шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эмчилгээг хийнэ. Мөн орон нутгийн эмч нарт мэдлэг олгох, мэргэжлийн эмчилгээнүүдийг эх оронд нь сургах ажлыг уг төвөөр дамжуулан хийнэ.  Харин зээлийн хүү нь 32 сая төгрөг, жилийн хүү нь 0.6 байна. Энэ нь нэн хөнгөлөлттэй Засгийн газар хоорондын зээл учир манай тал эхний 10 жилдээ хүү төлөхгүй байх. Дараагийн таван жилд нь төлж эхлэх гэсэн нарийн зохицуулалтуудыг Сангийн яам хийж байгаа” гэв.