Х.Батжаргал: Цахим орчинд шүүмжлэл аваад буй хурлын танхимын тавилга, тоног төхөөрөмж нийлээд 30 сая төгрөг болсон

Х.Батжаргал: Цахим орчинд шүүмжлэл аваад буй хурлын танхимын тавилга, тоног төхөөрөмж нийлээд 30 сая төгрөг болсон

Боловсролын яам нэг тэрбум төгрөгөөр хурлын өрөөгөө тохижуулсан асуудал үүсээд буй. Уг асуудалд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Боловсролын салбарын цахим шилжилтийн ажлын хүрээнд суурь дэд бүтцийг бүрдүүлэх ажлын нэг хэсэг. Харьяа байгууллагуудын тоног төхөөрөмж, компьютер, тоног төхөөрөмжүүд болон суурь дэд бүтцийг шинэчилж байна. Зарим төхөөрөмжүүдийг Гүүгл компаниас тусламжаар авсан. Цахим орчинд гараад байгаа хурлын өрөөний зураг бол 30 сая төгрөг болсон. Цахим шилжилтийн хүрээнд дэд бүтэц болон бусад зүйлсийг шинэчилснээр томилолтын зардал хэмнэгдэнэ” гэв.