Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Н.Учрал Хөгжлийн банканд ажиллаа.
Тэрбээр Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90%-д хүргэсэн байдаг. Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан.
Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.
Энэ хүрээнд Хөгжлийн банканд:
- Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
- Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
- Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
- Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
- Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
- Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгожээ.