Улсын онцгой комиссын III хуралдаан өнөөдөр буюу энэ оны наймдугаар сарын 11-нд Төрийн ордны “Чингис хаан танхим”-д эхэллээ.
ВИДЕО:
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан байгалийн хадлан, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортод гаргахыг хориглох талаар холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө. Мөн зүүн гурван аймгийн хадлангийн бүс нутгийг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг судлаж танилцуулахыг ХХААХҮЯ д үүрэг болгож эргэн УОК-т танилцуулахыг даалгав.
Улсын онцгой комиссын III-р хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн:
- Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
- Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц
- Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- Бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргана.