Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар өнгөрсөн долдугаар сард /2025.07.06-2025.07.13/ Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ.
Тэд айлчлалынхаа үеэр тулгар төр байгуулагдсаны 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, хурдан морины уралдаан үзэж, сонирхсон юм.
Тэгвэл Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү Монголын цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлсэн байна. Тэрбээр "Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн айлчлалыг Монголын ард түмэн халуун дотноор хүлээн авч, айлчлал амжилттай өндөрлөсөнд талархал илэрхийлээд аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, замын хөдөлгөөний зохицуулалт болон зам дагуух хамгаалалтын ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн байна.