“Халзан бүрэгтэйн” орд газрын асуудлаар УИХ-ын Ерөнхий Хяналтын Сонсгол болно

“Халзан бүрэгтэйн” орд газрын асуудлаар УИХ-ын Ерөнхий Хяналтын Сонсгол болно

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол 2025 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах аж. Тус сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн бүртгэлийг есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл авна.