Э.Батшугар: Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, худалдан авалт хийхэд автоматаар бүртгэгддэг болно

Э.Батшугар: Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, худалдан авалт хийхэд автоматаар бүртгэгддэг болно

Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цаасан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийтдээ 1.2 тэрбум цаасан ибаримт хэвлэдэг. Үүнээс 45 хувийг нь л иргэн апликейшнд бүртгүүлж байна. Тиймээс үүнийг шууд карттай холбох ажлыг эхлүүлсэн. Иргэн банкны аппаар дамжин нэвтрээд аль картаа ибаримттай холбох вэ гэдгээ сонгоно. Хүсвэл үүнийгээ унтраачхаж болно, заавал холбох шаардлагагагүй. Ингэснээр хаягдаад байгаа 55 хувийн ибаримт бүртгэгдэнэ гэсэн үг. Ибаримтыг банкны апликейшнаар бүртгэгдэг болсноор сугалаанд ялах, хожих магадлал нэмэгдэнэ. Цаашлаад байгаль орчинд ээлтэй” гэв.