Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна

Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн болон төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээрээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс тавантолгой, Монросцеветмент, Эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк зэрэг орсон. Тус компаниудыг 20-60 хувийг монголын болон гадаадын компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа гаргах санал гаргасан. Төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. 

Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, давхардсан чиг үүргийг арилгах хүрээнд нэр бүхий 17 компанийг цөөлж, 9 компанийг татан буулгаж, нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан. Тухайлбал, Баруун бүсийн эрчим хүчний төв Алтай-Улиастайн эрчим хүчний төвийг Цахилгаан дамжуулах үндэсний төвтэй нэгтгэх, Ховд, Увс, Дөргөний УЦС-ыг нэгтгэх, Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санлыг танилцуулсан. Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон цөөрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Төрийн өмчит компаниудын захирлуудын цалингийн хувьд хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг бөгөөд үндсэн цалин харьцангуй бага ч ажлын гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа орсон. Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн биржийн захирлуудын цалин харьцангуй өндөр байна" гэв.