Ерөнхий сайд "Үндэсний баялгийн сангийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Ерөнхий сайд "Үндэсний баялгийн сангийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгууллаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд Үндэсний баялгийн сангийн талаарх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжлэх ёстойг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. 

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Стратегийн орд газрууд хувийн хэвшилд шилжих явцад хуулийн зөрчил гарсан эсэхийг шалгах хүрээг өргөжүүлж, цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгууллаа.
 
-Өсөн нэмэгдэх болон тусгай АМНАТ-ыг бий болгож, татварын багц реформтой уялдуулж боловсруулна.
 
- Хуримтлалын сан, Ирээдүйн өв сангийн үр өгөөжийг тооцож, эдийн засагт эрсдэлгүй, иргэдийн тулгамдсан асуудал ялангуяа орон сууцжуулах бодлогыг дэмжсэн загвар гаргахаар шийдвэрлэлээ.