Баян-Ѳлгий аймгаас Улаанбаатар хотын орчимд ирсэн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд коронавирусийн сэжигтэй нэг иргэн ирсэн тул "Эмээлт" товчоон дээр өнөөдөр 19 цагийн орчимд саатуулсан байна.
Учир нь тухайн иргэн хэдэн хоногийн өмнө Казахстан улсаас Монголд ирсэн бөгөөд тусгаарлалтын 14 хоногоо дуусгалгүйгээр өөр хүний нэр дээр хот хооронд зорчих билет бичүүлж, өчигдөр /2020.03.26/ Баян-Өлгий аймгаас гарч Улаанбаатар хотын орчимд ирсэн гэх албан бус мэдээлэл байна.
Иймд түүний зорчиж явсан автобус болон хамт ирсэн зорчигчид, мөн тус автобустай хамт явж ирсэн мөн нэг автобусыг тусгаарлаж, халдваргүйжүүлэх ажил эхлүүлжээ. Харин тус хоёр автобусаар зорчиж, нийслэлд ирсэн иргэдийг хэрхэх талаар албаны мэдээлэл одоогоор хараахан гараагүй байна.