Тээврийн жолооч хилээр нэвтрэхэд тулгардаг хяналт шалгалтыг цөөлнө

Тээврийн жолооч хилээр нэвтрэхэд тулгардаг хяналт шалгалтыг цөөлнө

Жолооч хил давахын тулд 6 удаа зогсож, 136 цагийг алдаж байна. Нэг машины саатал зуун компанийг хохироож байна. Хүнд суртал, зохицуулалтгүй урсгал нь эдийн засгийн эргэлтийг гацааж, хил дээрх тээвэр зогсонги байдалд орж байна.

Энэ асуудлыг 2025 оны есдүгээр сарын 30-ний дотор шийдвэрлэхийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эрх бүхий байгууллагуудад үүрэг болгов. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт шалгалт хийнэ. Дүгнэлт гаргана. Үр дүнг эргээд танилцуулна гэв.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө