Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд улсын Гадаад хэргийн сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд улсын Гадаад хэргийн сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар энэ сарын 30-аас ирэх сарын 01-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцож, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб, Парламентын дарга Иүси Хала-Ахо нарт тус тус бараалхан Эдийн засгийн сайд Сакари Пуистотой албан уулзалт хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш манай талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал юм.

 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө