Б.Жавхлан: Наймдугаар сарын турш 2026 оны төсвийн талаар иргэдээс санал хүлээн авч, хэлэлцүүлэг хийхээр боллоо

Б.Жавхлан: Наймдугаар сарын турш 2026 оны төсвийн талаар иргэдээс санал хүлээн авч, хэлэлцүүлэг хийхээр боллоо

Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Улмаар наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс И-Монголиагаар санал авна. Яамд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ. Ийнхүү Засгийн газар анх удаа төсвийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авахаар боллоо. Иргэд ямар ч санал ирүүлж болно. Энэ нь Засгийн газрын бодлого, хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн байх учиртай" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: