Л.Болд: Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье

Л.Болд: Хоёр дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авсан билээ. 

Гэтэл эдгээр иргэдээс 10 хүнд ирусээр халдварлагдаж, тусгай үүргийн онгцоор ирсэн нь тогтоогдоод байна. Ямартай ч эдгээр иргэдийн биеийн байдал сайжирч байгаа талаар ЭМЯ-наас мэдээлж байна.

Харин тусгай үүргийн онгоцоор ирж, тусгаарлагдсан иргэдийн дунд УИХ-ын гишүүн Л.Болд, А.Ундараа болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс багтаад байгаа юм.

Мөн өнөөдөр сэтгүүлч Б.Мэндбаяр гэгч иргэн твиттер хуудастаа “Маскаа зүү!!! УИХ гишүүн Б-с короновирус илэрчээ. Эхний шинжилгээ сөрөг 2 дахь шинжилгээний хариу эерэг гарсан. Түүний эхнэрээс мөн илэрсэн бна. Эх сурвалжаа хэлэхгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна. Сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэв!” гэж мэдэгдсэн юм.

Гэтэл түүний энэхүү мэдээлэлд УИХ-ын гишүүн Л.Болд “2 дахь шинжилгээ бас сөрөг гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдье. Уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана. Энэ хариуцлагатай үед ядаж сэтгүүлч нар мэргэжлийн ёс зүйтэй баймаар бн. Өглөө бүр албан х/б/х -аасаа мэдээлэл авах хэрэгтэй” гэсэн хариултыг өгчээ.

Харин тэрээр түүний ойр тойрны хүн коронавирусээр халдварласан гэдэг мэдээллийг өгөх боломжгүй гэж зарим хэвлэлд тайлбар, мэдээлэл өгчээ.