Хятадын олон улсын импортын экспод Монголын аж ахуйн нэгжүүд оролцоно

Хятадын олон улсын импортын экспод Монголын аж ахуйн нэгжүүд оролцоно

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Дэлхийн хиймэл оюун ухааны чуулга уулзалт”-д оролцохоор БНХАУ-ын Шанхай хотод очоод байна.

Энэ үеэр Шанхай хотын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Шяо Гүй-Юйтай уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн салбарт өргөжин тэлж байгааг дурдаад, 2024 оны 7-р сарын 3-ны өдөр Улаанбаатар-Шанхай шууд нислэгтэй болсон нь иргэд, бизнес эрхлэгчдэд ээлтэй чухал алхам болсныг онцоллоо.

Уулзалтын үр дүнд шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, “Хятадын олон улсын импортын экспо”-д Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцуулахаар боллоо гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.  




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө