Тэргүүн шадар сайд Н.Учрал Гаалийн Ерөнхий газарт ажиллалаа.
Тэрбээр энэ үеэрээ, "Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрөл авахад 15 дарга дамжиж зөвшөөрөл олгож байна. Өдөр нь 04:00 цагт хаагаад явчихдаг. Тэгээд хоног өнгөрөх тусам баталгаат агуулахынхаа төлбөрийг төлдөг. Энэ бол хувийн хэвшлийг дарамтлах одонд төрчихсөн юм шиг зүйл. Тэгээд гаалийн байцаагчийн ажиллах хуваариас шалтгаалаад бараа татан авах хугацаа тодорхойгүй байгаа. Яг яаана гэсэн үг вэ. Үүн дээр миний ухаан хүрэхгүй юм билээ. Гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийг хувийн хэвшлүүдэд олгож, шат дамжлагаа бууруулж, шалгуур үзүүлэлтээ шинэчил. Импортын гэрээг үе шаттайгаар бүртгэлжүүлж, гаалийн хяналт шалгалтыг бууруул. Үүнийг Сангийн яам, Гаалийн Ерөнхий газарт даалгаж байна” гэжээ.
ВИДЕО: