УИХ-ын гишүүн О.Батнайрамдал намрын чуулганы завсарлагаанаар Стэнфордын их сургуульд ардчилал, хууль эрх зүйн чиглэлээр зочин судлаачаар ажиллаж байна.
Тэрбээр АНУ-ын Калифорни муж дахь Стэнфордын их сургуулийн Ардчилал, Хууль эрх зүйн төвд (Center on Democracy, Development and the Rule of Law) зуны зочин судлаачаар гурван долоо хоногийн турш дэлхийн шилдэг эксперт багш нараар хичээл заалгаж, дэлхий даяар дээрх чиглэлээр тулгамдаж буй асуудлууд болон гарц шийдлийн талаар 30 гаруй орноос ирсэн шилдэг судлаачидтай хамт суралцах юм.
Мөн шинээр сурсан мэдлэг, мэдээллийг өдөр бүр хуваалцах болно гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.