Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Үүнд:
-“Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэн, зарим төслийн хэрэгжилтийг хойшлуулах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг хангах талаар
-Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар
-Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар
-Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдлын талаар
-Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, Тавантолгойн уурхайн олборлолт, тээвэрлэлт болон хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар хэлэлцэж байна.