Хаврын чуулган өнгөрсөн хугацаанд 12 удаа хуралдаж наадмын өмнө хаалтаа хийсэн. Тэгвэл дээрх 12 удаагийн чуулганыг бүтэн тасалсан гишүүн 1 байгаа нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга бол чөлөө авсан тоогоороо экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга 12 удаагийн чуулган хуралдахад гадаадад байгаа гэдэг шалтгаанаар хуралдаанд огт оролцоогүй бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 12 удаагийн хуралдааны 11-д нь чөлөө авсан гэдэг шалтгаанаар оролцоогүй юм. Хаврын чуулганы 12 удаагийн хуралдааныг огт таслаагүй бүрэн оролцсон 38 гишүүн байгаа бол Р.Эрдэнэбүрэн, Н.Алтанхуяг, С.Одонтуяа, П.Мөнхтулга, Ц.Туваан нарын гишүүд 12 удаагийн хуралдааны зургаагаас долоод нь огт оролцоогүй ирцтэй байна.