Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр /2025.07.16/ Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А.Алдуалейж, дэд дарга Ражаб, Али Мохаммед А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зам, тээрийн сайд Б.Дэлгэрсайхан Монголд айлчлан ирж, Зам, тээврийн яаманд зочлон ирж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол бүхий Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байгаад талархал илэрхийллээ. Хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж байгаа нь Монгол, Саудын Арабын хаант улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болж байгааг онцлов.
Саудын Арабын Хаант Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий газрын дарга Абдулазиз Абдулла А. Алдуалейж "Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь манай хоёр улсын найрсаг харилцаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд түүхэн чухал ач холбогдолтой. Цаашид хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" гэв.