Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөж байна.

Энэхүү түүхэн айлчлал нь Монгол, Япон хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд шинэ эрин үеийг эхлүүлж, итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо гэдгийг онцолж байна. Талууд бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг энхийн замаар хамтран шийдвэрлэх, тогтвортой хөгжил, хүн төвтэй бодлогыг тууштай дэмжих талаар ижил байр суурь илэрхийлсэн нь “хүн төвт” тусгай стратегийн түншлэлийн үнэт зарчмуудыг бататгасан онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм. 

Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг олон салбарын хамтын ажиллагааны ахиц дэвшлийг онцлон тэмдэглэж, ирээдүй хойчийн харилцааг бэхжүүлж, харилцан хүндэтгэлийг төлөвшүүлсэн нь энэхүү айлчлалын үнэ цэнийг илтгэж байна.

Монголын ард түмний эрхэм дээд бахархал Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжсэн уг төрийн айлчлал нь хоёр орны ард иргэдийн нөхөрлөлийн гүн гүнзгий холбоог илэрхийлж, соёл, уламжлал, үнэт зүйлсээ хуваалцсан онцгой төрийн айлчлал болсон гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгож байлаа.