Төсвийн байнгын хорооны даргаас Ц.Даваасүрэнг чөлөөлж, Х.Ганхуягийг томилжээ

Төсвийн байнгын хорооны даргаас Ц.Даваасүрэнг чөлөөлж, Х.Ганхуягийг томилжээ

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн солигдож, АН хамтарсан Засгийн газраас гарсантай холбоотойгоор Байнгын хороодын дарга нарын асуудал хөндөгдсөн. Өөрөөр хэлбэл АН-аас томилогдсон байнгын хороодын дарга нарыг солих шаардлага үүссэн юм. Иймд өнөөдөр байнгын хороодын дарга нарын асуудлыг хэлэлцэж байна.

Тэгвэл Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг, ХЗБХ-ны даргаар Дамдины Цогтбаатарыг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг улираан сонгохыг дэмжсэн байна. Сонирхуулахад, Төсвийн тодотголыг хоёр дахь удаагаа хэлэлцэж буйтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага тооцож, түүнийг солих шаардлагатай талаар гишүүд хэлж байсан. Тэгвэл түүний оронд Төсвийн байнгын хорооны даргаар Х.Ганхуягийг томилсон байна.